Bookmark and Share

За энэ удаад олон хүний хүсэлтээр хувийнхаа config-ыг хийх талаар хичээл оруулья гэж зорьлоо. Эхлээд бага зэрэг тайлбар хийх нь зөв болов уу гэж бодож байна. Config буюу .cfg өргөтгөлтэй file дотор өөрийнхөө CS тоголдог тохиргоог хийдэг юм. Жишээлбэл:

 

Counter-Strike тоглох болгондоо эхлээд console дээрээ өөрийнхөө баахан тохиргоогоо бичдэгдээ,

name S.k.Y [C&C] !My.MoodY! [Mf^]

sensivity 3.5

bind MWHEELDOWN +duck

bind MWHEELUP +jump

cl_lc 1

cl_lw 1

con_color 255+255+255

rate 25000 гэх мэтчилэн хүн хүн өөрийнхөө маш их тохиргоог бичдэг. Харин энэний оронд та энэ бүх бичих зүйлээ бүгдэнг нь бичихгүйгээр console дотроо зөвхөн "exec ТАНЫ-НЭР.cfg" гэж бичээд энэ бүх тохиргоог хэрхэн оруулах талаар аль болох ойлгомжтойгоор, дэс дараалалтайгаар бичиж өгье, маш энгийн.

1. Notepad хэмээх жижигхэн программыг нээ.

2. Дотор нь өөрийнхөө бүх л байдаг тохиргоонуудаа хий (бич).

Бүх тохиргоогоо бичиж дуусаад төгсгөлд нь echo гэж tag-аар өөрийнхөө config-ыг CS-д орсон үгүйг шалгаж болно.

Ингэж бичихэд CS дотор ингэж харагдана.

3. За одоо бичсэн тохиргоонуудаа хадгалах үлдлээ.

    1) Notepad-ынхаа File цэс рүү ор.

    2) Save as дээр дар

    3) Save as дотроо "File name:" дотор нэрээ бич, тэрнийхээ ар талд нь ".cfg" гэж бич

    4) "Save as type:" гэдгийн ард "Text Documents (*.txt)" гэснийг солиод доод талд нь буй "All Files" гэснийг сонго. Энэ доор зурган дээр харуулсанчлан.

    5) За эцэст нь хадгалах газраа зааж өгнө. CS суулгасан газраа олоод cstrike гэсэн folder-т хадгалах хэрэгтэй.

    6) Ингээд л та өөрийн гэсэн config-той болчихлоо.

 

4. За одоо config-оо CS рүүгээ оруулаад тоглох л үлдлээ.

     1) Counter-Strike тоглоомоо нээ.

     2) Console-оо буулга (~ энэ товч)

     3) "exec ТАНЫ-НЭР.cfg" гээд бич

     4) Аяандаа доор нь таны бичсэн echo гарч ирнэ. "ТАНЫ-НЭР.cfg идэвхижлээ" гэх мэт

5. Тав дугаарт гэж байхгүй, дуусаа.

6. Эцэст нь хэдэн нэмэлт тайлбар хийж өгье. Хэрвээ та миний config дээр тоглож үзсэн бол bunny hop-ыг space bar-аа дараад явахад ордогдоо, мөн Caps Lock дарангуут зөгий шиг дугардаг, гэх мэт зүйлүүдийг "script" гэж нэрлэдэг юм.

//Moody's bhop script

alias +moodyhop "alias _special @moodyhop;@moodyhop"
alias -moodyhop "alias _special"
alias @moodyhop "special;wait;+jump;wait;-jump"
bind space +moodyhop

энийг өөрийнхөө config дотор хуулхад bunny hop орно. Иймэрхүү маш олон төрлийн script-үүд байдаг. Сайн, өөртөө таарсан script-тэй хүн бол cheat, hack хийсэн юм шиг сайн бууддаг. Гэхдээ энэ нь ямарч cheat, hack биш юм. Нэмж хэлэхэд Script-үүд нь sXe Injected cheat-нээс хамгаалсан сэрвэрүүдэд идэвхиждэггүй. Нэг ёсондоо ордоггүй юм. За тэгээд өөртөө агуу агуу script-үүд багтаасан тасархай config-той болно гэж найдаж байна. Энэ хаягаар орж өөртөө хэрэгтэй гэж бодсон script-үүдийг татаж аваарай.

Ийшээ орж "moody.cfg"-ыг татаж авна уу. Энэ config-ыг татаж аваад notepad дээр нээгээд дотор нь байгаа хэрэгтэй тохиргоог өөрийнх дээрээ хуулж авч болно шүү.

 

Дараагын дугаарт ямар мэдээ авмаар байна? Сэтгэгдэл дээр хэдүүлээ чальцацгаая.

Гүүглэ-ийн рекламан дээр дарахаа мартаваа, баярлалаа.

Хэрэглэгчдийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
feed15 Сэтгэгдлүүд
H4pP|Y
March 31, 2010
183.81.169.2

ыж бэ админ уудаа хэлээд уг л доо плс гууя

H4pP|Y
March 31, 2010
183.81.169.2

yj ain oilgohgui bna aa heleed ug range aa 2 uulaa clan 1 sh de

lucky/az
April 01, 2010
124.158.85.225

эээ заза болчлооо

asd
April 04, 2010
203.194.118.29

Тнx админаа би ыг сфг хннчээд яж хадхад

NONO
April 04, 2010
180.235.166.157

Админуудаа командын монгол тайлбар бас ямар учиртай гэдгийг тайлбарлаад өгөөч буугаа хурдан сольдог нь энэ онойгоо жижиг болгох энэ гэх мэт Гуйлаа шүү

Airwa | D.r.K.KB12!.[mG]
April 12, 2010
180.235.169.160

гоё мэдээ бноо:-) хаха т1 смайл

NeRO
April 17, 2010
180.235.177.133

гое мэдээ болжээ моузэфраг саак шүү. Амжилт

boojgoi huu
April 26, 2010
180.235.166.170

Модэлүүдаа яаж олон төрлийх болгох вэ?
Би мүүди конфиг ашигласнаас дандаа тиррорууд нүдний шилтэй хүнүүс болцон

@luurchin
May 31, 2010
182.160.61.135

Мооды чи хамгийн шилдэг ;)

crAshаааа
July 06, 2010
180.235.166.175

Боожгой cl_minmodels 0 болго

G4n@a.!
July 06, 2010
182.160.21.235

энэ эчө чинэ болохгу бна шд яхуу ??
заримн ойлгохгуй юмаа сэвчэгээ бичээд сулдн ядг гэлээ
Бүх тохиргоогоо бичиж дуусаад төгсгөлд нь echo гэж tag-аар өөрийнхөө config-ыг CS-д орсон үгүйг шалгаж болно. энийг сайн ойлгохгуй бна аа эйиг сайн хэлээд уг

ADMIN NAR TusLAACH
July 18, 2010
182.160.62.251

Админ нараа энэ цфж гэдэг умийг чини ма цом танихгу бна яхоо?

[NCC]3 oPT1oN
August 01, 2010
202.179.15.42

cfg iig com tanihgu baina gj bhgu hervee chini com 18 -r zuuniih bish bol :)) :D

SecTioN
August 02, 2010
94.246.127.92

ee chaawas mongold chn config hiij mddeggu humus yar olon bdimb de huurhii min

badboy
September 07, 2010
182.160.54.169

yeee huree cfg hiij meddeggui yum uu pes*a


Сэтгэгдэл бичих
 
  багасгах | томруулах
 

busy